БРЮССЕЛЬ, 2026 оны наймдугаар сарын 31 /Euronews/. Өнгөрсөн ням гарагт баруун Африкийн Гвиней-Бисау улсын иргэд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаарх бүх нийтийн санал асуулгад оролцжээ.
Энэхүү санал асуулга тус улсад цэргийн эргэлт гарснаас хойш есөн сарын дараа боллоо.
Түр засгийн газраас Үндсэн хуульд оруулах багц нэмэлт өөрчлөлтийн багцыг боловсруулсан бөгөөд энэ нь засаглалыг хуваарилах тогтолцоог илүү хялбар, чирэгдэл багатай болгож, цаашдаа улс төрийн хямралаас зайлсхийх боломжийг олгоно гэж цэргийнхэн үзжээ.
Харин сөрөг хүчнийхэн үүнийг эсэргүүцэж, санал асуулгад оролцохгүй байхыг уриалсан байна. Учир нь, эдгээр нэмэлт өөрчлөлт нь ерөнхийлөгчийн эрх мэдлийг нэмэгдүүлнэ гэж үзжээ. Түүнээс гадна, олон нийттэй зөвлөлдөлгүйгээр нэмэлт өөрчлөлтүүдийг боловсруулсан ба тэдгээрийг эсэргүүцэж буй хүмүүст сурталчилгаа хийх боломж олгоогүй байна.
Бүх нийтийн санал асуулгын дүнг мягмар гарагт танилцуулах төлөвтэй байгаа юм.
Удахгүй Гвиней-Бисауд бүх нийтийн сонгууль болох бөгөөд ингэснээр иргэний засаглалыг сэргээнэ гэсэн хүлээлттэй байна.
Сануулан дурдахад, 2025 оны намар Гвиней-Бисаугийн цэргийнхэн “улс орноо бүрэн хяналтад авч, сонгуулийн үйл явцыг зогсоосон” гэдгээ мэдэгдэж байв.