Алтай, Хангай, Хөвсгөлийн уулсаар аадар орно

 Монгол орны баруун хэсгээр өнөөдөр солигдмол үүлтэй, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар орно.

Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүсэхийг ЦУОШГ-аас мэдээллээ.

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эх, Идэр, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөр 19-24, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 29-34, бусад нутгаар 22-27 градус дулаан байна. 

Улаанбаатар хот орчмоор багавтар үүлтэй, бороо орохгүй, салхи баруунаас секундэд 4-9 метр, 25-27 градус, Багануур, тэрэлж орчмоор багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, 22-24 градус дулаан байна. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн