ӨНӨӨДӨР: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль эхэлнэ

Өнөөдөр болох үйл явдал

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (СОР17) Улаанбаатар хотноо    тав дахь өдрөө үргэлжилж байна.  


09:00 цагт: Байгаль орчны сэтгүүлчдэд зориулсан Олон улсын экспертүүдийн “Хоол хүнс ба хямралаас шийдэлд хүрэх нь” уулзалт СОР17-гийн Ногоон бүсэд болно. 

09:30 цагт: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль нийслэлийн Налайх дүүргийн Тайж хайрханы бэлд эхэлнэ. 

10:00 цагт: “Өгөгдөлд суурилсан газрын доройтлын менежмент” хэлэлцүүлэг COP17-гийн  Цэнхэр бүсэд  Монгол Улсын өргөөд болно. 

15:00 цагт: “Үндэсний тодорхойлсон хувь нэмэр (NDC) ба газрын доройтлын асуудал” зэрэгцээ үйл ажиллагаа  СОР17-гийн Цэнхэр бүсийн MET-02 танхимд болно.

-2026-2027 оны хичээлийн жилийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг E-Mongolia платформоор улсын хэмжээнд хийнэ. 

Үзэсгэлэн:

-СТА Д.Батмөнх, СТА С.Базарваань, СТА Ч.Дорждэрэм нарын хамтарсан “Хийморийн морьд” уран зургийн үзэсгэлэн энэ сарын 31-нийг хүртэл  “Норпэй арт” галерейд  гарч байна. 

-Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн 60 жилийн ойд зориулсан “Дүрслэх урлагийн оюуны өв сан” тусгай үзэсгэлэн энэ сарын 29-нийг хүртэл гарна. 

Орон нутагт:

Төрийн тахилгат Хар Зүрх хайрхны тэнгэрийг тахих ёслол Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот багийн нутагт болно. 

 -Хархорум музейд “Хубилай хааны усан флот” сэдэвт гэрэл зургийн тусгай үзэсгэлэн энэ сарын 30-ныг хүртэл гарна.

Хилийн чанадад:

-Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лийдс хот дахь Эзэн хааны зэвсгийн музейд “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын тусгай үзэсгэлэн 11 дүгээр сарын 1-нийг хүртэл гарна.  

-Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн