Украины цохилтын улмаас газрын тос боловсруулах үйлдвэрлэлд  нь доголдол үүссэн ОХУ шатахууны экспортын хоригийг сунгаж,  импортоо эрс нэмэгдүүлэхэд хүрчээ

Хотын дарга Б.Пүрэвдагва Туулын хурдны замын бүтээн байгуулалт болон бусад нийслэлтэй холбоотой асуудлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тэрбээр “Туулын хурдны замын асуудал Арбитрын шүүхэд шилжиж бид зам ч үгүй, мөнгө ч үгүй болох эрсдэлтэй байсан. Нийслэлээс гүйцэтгэгч компанитай хийсэн хэлэлцээрийн үр дүнд тэр аюул байхгүй болсон. Шүүхийн процесс дуусахыг хүлээж байна. Улаанбаатар хотод зам хэрэгтэй. Нэгэнт төсөвлөсөн бол тэр зам түгжрэлийг бууруулах, үр дүнтэй зарцуулахад анхаарах ёстой. Замын трассыг өөрчилж төслийг явуулахаар хэлэлцээрт орсон. Одоо хэлэлцээрийн түвшинд явж байна. Өнгөрсөн хугацаанд алдаатай зүйл байсан. Одоо засаж, залруулаад явна. 2.3 их наядыг хэмнэлт хийхээр ажиллаж байна” гэв.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн