Батарей үйлдвэрлэлээр тэргүүлэгч БНСУ-ын“LG Energy Solution Ltd” (LGES) компани эрчим хүч хадгалах батарейн өсөж нэмэгдэж буй эрэлтийг хангахын тулд Хойд Америкт долоо дахь үйлдвэрийнхээ үйл ажиллагааг эхлүүлсэн тухайгаа лхагва гарагт мэдэгдлээ.
Шинээр байгуулагдсан “LG Energy Solution Michigan-Lansing” үйлдвэр нь эрчим хүч хадгалах систем болон цахилгаан тээврийн хэрэгсэлд зориулсан батарей үйлдвэрлэх бөгөөд үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллах үед жилд 350GWh-аас дээш хэмжээний үйлдвэрлэл явуулна гэж LGES компанийн хэвлэлийн мэдээлэлд дурджээ.
АНУ-ын эрчим хүчний эрэлт нэмэгдэхийн хэрээр Лансинг дахь шинэ үйлдвэрт бүтээгдсэн ESS батарейнууд нь цахилгааны сүлжээнд эрчим хүчийг илүү найдвартай хадгалах, түгээхэд туслах болно.
“Лансинг нь зөвхөн зөөврийн төдийгүй Америкийн эрчим хүчний дэд бүтэц, дижитал эдийн засгийн өсөлтийг дэмжих дэвшилтэт батарейнуудыг үйлдвэрлэнэ” гэж тус үйлдвэрийн гүйцэтгэх захирал Ким Донг-мён ярилаа.
Лансингийн үйлдвэр ашиглалтад орсноор тус компани одоо Хойд Америкт батарей үйлдвэрлэх 7 байгууламжтай болсон бөгөөд тэдгээрийн зургаа нь АНУ-д, нэг нь Канадад байна. Тэдгээрээс тав нь ESS болон цахилгаан тээврийн хэрэгслийн (EV) батарейг үйлдвэрлэдэг бол үлдсэн хоёр нь зөвхөн цахилгаан тээврийн хэрэгслийн батарей үйлдвэрлэдэг ажээ.