Трамп: Өмнөд Солонгостой хийх цэргийн сургуулилалтыг багасгана

АНУ цаашид Өмнөд Солонгостой хийх цэргийн сургуулилалтаа багасгана гэж ерөнхийлөгч Дональд Трамп Ням гаригт /2026.08.16/ мэдэгдлээ. Энэ нь Хойд Солонгостой

Тэрбээр “Truth Social” хаягаараа жиргэхдээ “Би Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай маш сайн харилцаатай байдаг. Тийм ч учраас АНУ, Өмнөд Солонгос хоёр улс хамтарсан цэргийн сургуулилалт хийхээр эртнээс тохирсон явдалд сэтгэл дундуур байна. Энэ сургуулилалтуудын өртөг өндөр, АНУ ихэнхийг нь төлдөг. Гэтэл энэ нь намайг ерөнхийлөгч байх хугацаанд ямар ч заналхийлсэн харилцаагүй, харилцан хүндэтгэлтэй байсан улсад зохисгүй, дайсагнасан дохио илгээж байна” гэжээ.

Өмнөд Солонгос улс 70 гаруй жилийн турш АНУ-тай ойр дотно харилцаагаа хадгалсаар иржээ. Хоёр улс харилцан батлан хамгаалах гэрээтэй байдаг. Гэтэл энэ гэрээ нь голчлон цөмийн цэнэгт хошуу, тив алгасагч баллистик пуужин эзэмшдэг Хойд Солонгосоос хамгаалахад төвлөрсөн байдаг. Мөн хоёр улс тогтмол цэргийн сургуулиалт хийдэг бөгөөд Өмнөд Солонгост АНУ-ын хилийн чанад дахь хамгийн том цэргийн бааз “Humphreys” байрладаг. Тус баазад АНУ-ын хэдэн арван мянган цэргийн алба хаагч, тэдний гэр бүл, мөн солонгос иргэд ажиллаж, амьдардаг.

Угтаа бол “Ulchi Freedom Shield” нэртэй жил бүрийн хамтарсан цэргийн сургуулилалт Даваа гаригт эхэлсэн. Сургуулилалт 10 хоног үргэлжлэх ёстой боловч Трампын мэдэгдлийн дараа хэрхсэн нь тодорхойгүй байна.

Хойд Солонгосын асуудлаас гадна Ираны асуудал дээр АНУ, Өмнөд Солонгос улсууд нэгдсэн ойлголтод хүрч чадаагүй. Трамп Ирантай хийж буй дайнд нь туслах уриалгыг Өмнөд Солонгост хүргүүлсэн. Гэвч Өмнөд Солонгосын тал татгалзсан хариу өгснийг тэр саяхан цахим хуудсаараа мэдэгдээд байсан юм.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн