Трамп Гренландын ард иргэдэд санаа тавихын тулд АНУ-ын эмнэлгийн тусламжийн завийг арал руу илгээнэ гэж саяхан цахим хаягаараа мэдэгдсэн билээ. Тэрбээр “Би болон миний Гренландын элч Жефф Ландри бид арал руу эмнэлгийн тусламжийн гайхалтай завиа илгээж байгаа. Арал дээр байгаа өвдөж зовсон, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч чадахгүй байгаа хүмүүст бид тусламж үзүүлэх болно. Завь замдаа яваа” гэж жиргэсэн юм.
Тус жиргээнд “USNS Mercy” завины хиймэл оюун ухаанаар бүтээсэн зургийг хавсаргасан байв. “USNS Mercy” нь АНУ-ын тэнгисийн цэргийн үйлчилгээнд ашигладаг эмнэлгийн хоёр завины нэг юм.
Үүний хариуд Гренландын ерөнхий сайд Йенс-Фредерик Нильсен “Хэрэггүй, баярлалаа. Гренланд АНУ-аас ялгаатай нь бүх ард иргэддээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үнэгүй олгодог” гэжээ. Мөн цахим орчинд байн байн үймээн дэгдээхийн оронд уулзаад ярилцах саналыг түүнд хүргүүлсэн байна.