Европын орнуудын нүүрсний хэрэглээ түүхэн доод хэмжээнд хүрч буурлаа

БРЮССЕЛЬ, 2026 оны наймдугаар сарын 14 /ANADOLU/. Цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлд эзэлж буй нүүрсний хэмжээ өнгөрсөн онд Европын Холбооны гишүүн орнуудад 9.2 хувь болсон нь энэ талаар статистик мэдээлэл гаргаж эхэлснээс хойших түүхэн доод түвшин юм.

Европын Статистикийн товчооноос гаргасан мэдээлэлд дурдсанаар, өнгөрсөн онд үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчний 3.7 хувийг /105601 гигаватт-цаг/ чулуун нүүрсийг шатааж гарган авсан бол 5.5 хувийг нь /154186 гигават-цаг/ лигнит буюу хүрэн нүүрсийг шатааж гарган авчээ. Ингэснээр цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлд эзлэх чулуун нүүрс ба хүрэн нүүрсний эзлэх хэмжээ 9.2 хувь хүртэл буурсан байна. Энэ хэмжээ анх 2024 онд 10 хувиас доошилсон юм.

Ташрамд дурдахад, 1990 онд Европын Холбооны улсуудад цахилгаан эрчим хүчний 30-аас дээш хувийг нүүрс шатаан гарган авдаг байжээ. Энэ хэмжээ 2000 онд 30.4 хувь болсноос хойш тасралтгүй буурсаар байгаа юм. Нүүрсээр ажилладаг цахилгаан станцууд нь АЦС, хийгээр ажилладаг цахилгаан станцууд, нар, салхины станцуудад байраа тавьж өгсөөр байна.

Өнгөрсөн онд Европын улсуудад хэрэглэсэн чулуун нүүрсний хэмжээ 107 сая тн, хүрэн нүүрсний хэмжээ 184 сая тн болж буурсан нь түүхэн дэх хамгийн доод хэмжээ юм. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн