Украины цохилтын улмаас газрын тос боловсруулах үйлдвэрлэлд  нь доголдол үүссэн ОХУ шатахууны экспортын хоригийг сунгаж,  импортоо эрс нэмэгдүүлэхэд хүрчээ

МИНСК, 2026 оны наймдугаар сарын 12 /БЕЛТА/. Унгарын Дээд шүүхийн дарга асан Андраш Бака тус улсын Ерөнхийлөгчөөр албан ёсоор сонгогдсон тухай Nepszava сонинд мэдээлжээ.

Өчигдөр болсон Унгарын парламентын хуралдааны үеэр нууц санал хураалт болж, 140 гишүүн өдгөө 73 настай А.Бакаг дэмжсэн санал өгсөн байна. Тэрбээр тангараг өргөсөн бөгөөд 19-ний өдрөөс үүрэгт ажлаа гүйцэтгэж эхэлнэ.

А.Бака 2009-2011 онд Дээд шүүхийн даргаар ажиллаж байсан бөгөөд энэ сарын 8-ны өдөр эрх баригч “Тиса” нам түүний нэрийг ерөнхийлөгчид дэвшүүлсэн юм.

Сануулан дурдахад, “Тиса” нам болон Унгарын Ерөнхий сайд Петер Мадьяр өмнөх ерөнхийлөгч Тамаш Шуйокт шахалт үзүүлэн, түүнийг албан тушаалаасаа огцрохыг шаардаж байсан билээ. Өөрийг нь ерөнхийлөгчөөс огцруулах тухай Үндсэн хуульд оруулсан 17 дугаар нэмэлт өөрчлөлтийг парламент баталсны дараа долоодугаар сарын 18-ны өдөр Шуйок уг баримт бичигт гарын үсэг зурсан юм. Эхэндээ тэрбээр уг баримт бичгийг “Үндсэн хуулийг зөрчсөн, ардчиллын эсрэг” хэмээн эсэргүүцэж байсан боловч эцэстээ Мадъярын шахалтад автагдан огцорсон юм.

Унгар бол парламентын бүгд найрамдах улс бөгөөд парламент нь ерөнхийлөгчийг сонгодог. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн