Умард Солонгос пуужин хөөргөсөнтэй холбогдуулан Япон улс эсэргүүцлээ илэрхийлжээ

ТОКИО, 2026 оны наймдугаар сарын 12. /ТАСС/. БНАСАУ-ын тал баллистик пуужин хөөргөн туршсантай холбогдуулан Япон улс дипломат шугамаар эсэргүүцлээ илэрхийлжээ. Энэ тухай Японы Батлан хамгаалахын сайд Шинжиро Коизүми мэдэгдлээ.

“Бээжин дэх манай улсын элчин сайдын яамаар дамжуулан бид эрс эсэргүүцлээ илэрхийлсэн” гэж тэрбээр сэтгүүлчдэд хандан хэлэв. Пуужин хөөргөсөн нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хүчинтэй үйлчилж буй тогтоолуудыг зөрчиж буй хэрэг гэдгийг сайд онцоллоо.

Түүний хэлснээр, Японы тал АНУ болон БНСУ-тай хамтран пуужин хөөргөсөнтэй холбоотой мэдээллүүдэд дүн шинжилгээ хийж байгаа бөгөөд ямар нэгэн хохирол учирсан талаарх мэдээлэл ирээгүй байна.  

Уг пуужингийн нислэгийн өндөр нь 90 км байсан бөгөөд 690 км зайг туулсны дараа Япон тэнгис дэх Японы эдийн засгийн онцгой бүсийн гадна унажээ.

Өмнө нь 8 дугаар сарын 6-нд Умард Солонгосын тал баллистик пуужин хөөргөн туршсан байна.  

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн