Даян аварга Б.Орхонбаярын цолны хүндэтгэлийн хүчит бөхийн барилдаанд Улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

Монгол Улсын дархан аварга Б.Орхонбаяр, Монгол Улсын начин Х.Наранбаатар нарын нэрэмжит “Талархал хүндэтгэл” баяр наадмын хүчит бөхийн барилдаан өчигдөр /2026.08.08/ Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод боллоо.

Тус барилдаанд Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат Улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүлж, Ховд аймгийн Булган сумын харьяат Улсын харцага Г.Ганхуяг үзүүрлэлээ. Харин шөвгийн дөрөвт Улсын заан Н.Жаргалбаяр, Улсын заан С.Сүхбат нар шалгарчээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн