Украины цохилтын улмаас газрын тос боловсруулах үйлдвэрлэлд  нь доголдол үүссэн ОХУ шатахууны экспортын хоригийг сунгаж,  импортоо эрс нэмэгдүүлэхэд хүрчээ

АНКАРА, 2026 оны наймдугаар сарын 10 /Bloomberg/. Хар тэнгисийг чиглэн явж буй хөлөг онгоцуудыг Туркийн усан замын хоолойнуудаар дахин нэвтрүүлж эхэлсэн тухай Блүүмбэрг агентлаг өчигдөр мэдээллээ.

Оросын болон Украины дронуудын дайралт тус бүс нутагт идэвхжсэнтэй холбоотойгоогоор тус хоолойнуудаар дамжин өнгөрч буй худалдааны хөлөг онгоцуудын хөдөлгөөнийг Туркийн тал түр хязгаарлаад байсан юм.

Мониторингийн мэдээллийг харвал, нефть тээвэрлэгч Aegean Dream хөлөг онгоц 6-ны өдрөөс хойш 3 хоног хүлээсний эцэст өчигдөр Дарданеллийн хоолойгоор нэвтэрсэн байна. Мөн чингэлэг тээвэрлэгч Mehmet Kahveci A хөлөг онгоц тус хоолойгоор  нэвтэрчээ. Эдгээр хөлөг онгоц Оросын Новороссийск хотын боомтуудыг чиглэн явж байгаа юм.   

Харин Туркийн эргийн хамгаалалтын албанаас зарим хөлөг онгоцонд дээрх зөвшөөрлийг өгөөгүй бөгөөд Дарданеллийн хоолойгоор нэвтрэх хүсэлтийг хэлэлцэхэд нэмэлт хугацаа шаардлагатай гэжээ. Ийм хязгаарлалт Украин руу явж буй хөлөг онгоцуудад ч мөн хамаатай. Харин ийм шийдвэр гаргасан шалтгаанаа Туркийн тал тайлбарласангүй. Өмнө нь Турк улс Орос ба Украины талуудад хандан Хар тэнгист дайралт хийхээ зогсоохыг уриалж байв.

7 дугаар сарын 6-наас хойш Украины дронууд “МоЛоЧКа” гэдэг ажиллагааны хүрээнд Хар тэнгист явж байсан Оросын 75 танкер хөлөг онгоц руу дайрсан бол 7 дугаар сарын эхний 2 долоо хоногийн хугацаанд Оросын тал Украины боомтуудад 23 удаа цохилт өгч, Хар тэнгист байсан худалдааны хөлөг онгоцууд руу 17 удаа дайрсан байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн