Украины цохилтын улмаас газрын тос боловсруулах үйлдвэрлэлд  нь доголдол үүссэн ОХУ шатахууны экспортын хоригийг сунгаж,  импортоо эрс нэмэгдүүлэхэд хүрчээ

Ойрын өдрүүдэд (2026.08.07-08) нийт нутгаар агаарын температур нэмэгдэж, халах тул нарны цохилт болон шингэний дутагдлаас урьдчилан сэргийлж дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг зөвлөж байна.

Тухайлбал, 

  • Өдрийн халуунд буюу 11:00-16:00 цагийн хооронд шаардлагагүй бол гадуур явахаас зайлсхийх,
  • Цайвар өнгийн, сул чөлөөтэй, агаар нэвтрүүлдэг байгалийн гаралтай (хөвөн даавуун) хувцас өмсөх,
  • Гадаа гарахдаа нарны малгай, саравч, нарны шил зүүж, нарнаас хамгаалах тос түрхэх,
  • Өдрийн турш бүлээн ус, цэвэр ус, хярам, аарц уух,
  • Хэт хүйтэн ундаа, согтууруулах ундаа, кофеин болон чихэр ихтэй ундаанаас татгалзах (эдгээр нь биеийн шингэнийг хурдан алдагдуулдаг),
  • Тослог, хүнд хоолноос зайлсхийж, жимс, хүнсний ногоо ихээр хэрэглэх,
  • Нар тусаж буй цонхны хөшгийг хааж, өглөө болон оройн сэрүүнд агаар салхи оруулах,
  • Биеийн хүчний ажил болон бэлтгэлийг өглөө эрт эсвэл оройн сэрүүнд төлөвлөх,
  • Хаалттай автомашинд хүүхэд, ахмад настан, гэрийн тэжээвэр амьтныг үлдээхгүй байх,
  • Хүүхэд, ахмад настан, архаг хууч өвчинтэй хүмүүс (зүрх судас, даралт ихсэх гэх мэт) хэт халуунд илүү эмзэг тул тэдний сэрүүцүүлэх, шингэний хэрэглээнд онцгой анхаарах.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн