Украины цохилтын улмаас газрын тос боловсруулах үйлдвэрлэлд  нь доголдол үүссэн ОХУ шатахууны экспортын хоригийг сунгаж,  импортоо эрс нэмэгдүүлэхэд хүрчээ

Өнөөдрөөс олон улс болон улсын чанартай авто зам, замын байгууламжаар зорчиж буй тээврийн хэрэгслээс авах төлбөрийг шинэчилж, автомашины зам ашигласны төлбөрийг тав дахин нэмэхээр Засгийн газрын тогтоолын төсөлд тусгажээ.

Одоогийн мөрдөж буй Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 103 дугаар тогтоолоор суудлын автомашинаас 1,000 төгрөг, ачааны автомашинаас ангиллаас нь хамаарч 2,000-10,000 төгрөгийн төлбөр авдаг байна. Харин шинэчилсэн тогтоолын төслөөр төлбөрийг дараах байдлаар тогтоохоор тусгажээ.

  • 12 хүртэл хүний суудалтай автомашин – 5,000 төгрөг
  • 12-24 хүний суудалтай автобус –  8,000 төгрөг
  • 24-өөс дээш хүний суудалтай автобус – 12,000 төгрөг
  • 2 тэнхлэгтэй, 3.5 тонн хүртэлх ачааны автомашин – 10,000 төгрөг
  • 2 тэнхлэгтэй, 3.5-18 тонн хүртэлх ачааны автомашин – 12,000 төгрөг
  • 3 тэнхлэгтэй, 18 тонн хүртэлх – 14,000 төгрөг
  • 3 тэнхлэгтэй, 18-25 тонн хүртэлх – 16,000 төгрөг
  • 4 болон түүнээс дээш тэнхлэгтэй, 25 тонн хүртэлх – 18,000 төгрөг
  • 4 болон түүнээс дээш тэнхлэгтэй, 25 тонноос дээш – 20,000 төгрөг
  • Механизм – 20,000 төгрөг
  • Мотоцикл – 2,000 төгрөг

Тогтоолын төслийн танилцуулгад дурдсанаар, төлбөрийн хэмжээг шинэчилснээр Авто замын санд жил бүр 104 тэрбум төгрөг төвлөрөх тооцоо гарсан байна. Ингэснээр олон улс болон улсын чанартай авто замын урсгал засвар, арчлалт, ээлжит засварын ажлын зардлын 37 хувийг санхүүжүүлэх боломж бүрдэнэ гэжээ. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн