Өгөөмөрийн хөндийд “Хаадын ундаа” айрагны баярыг дөрөв дэх жилдээ зохион байгуулав

Улаанбаатар, 2026 оны наймдугаар сарын 4 //. Төв аймгийн Баян сумын “Өгөөмөр” хэмээх түүхэн дурсгалт газарт “Хаадын ундаа” айрагны баярыг зохион байгуулав.

Энэхүү айрагны баяр нь ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвд бүртгэлтэй хөхүүрийн айраг бэлтгэх уламжлал, түүнтэй холбоотой зан үйл, соёлыг сурталчлан таниулах, үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэх зорилготой юм.

Үйл ажиллагаа нээж “Чингис хаан” үндэсний музейн захирал С.Чулуун хэлэхдээ, Чингис хааны өглөө бүр тахиж, өдөр бүр мялааж байх зарлигтай байсан Бурхан Халдун хайрханаас Хархорум хот хүртэлх аялал жуулчлалын маршрутыг бий болгож, Монголын хаад язгууртны түүх, соёлын өвийг олон нийтэд сурталчлах ажлыг музей дөрөв дэх жилдээ хэрэгжүүлж буйг онцоллоо. Мөн тэрбээр Чингис хааны алтан ураг, Өндөр гэгээн Занабазарыг хүндэтгэн зохион байгуулж буй “Хаадын ундаа” айрагны баяр нь ирээдүйд олон улсын хэмжээний аялал жуулчлалын томоохон үйл ажиллагаа болон хөгжиж, хөхүүрийн айраг, монгол ахуй, уламжлалт соёлыг дэлхийд сурталчлах чухал төв болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Мөн баярын хүрээнд “Шилдэг хөхүүрийн айраг”, “Шилдэг дэмбээчин” шалгаруулж, өргөмжлөл болон мөнгөн шагналаар шагнан урамшуулсан байна. Тус сумын нутаг дахь Өгөөмөрийн хөндий хүн төрөлхтний түүхэнд хамгийн гайхамшигтай урлагийн бүтээлийг Ази тивд манлайлж бүтээж чадсан Өндөр гэгээн Занабазар нэгэн цаг дор төвлөн сууж байсан газар юм. Өнөөгийн Улаанбаатар хот олон газар нүүж, 1730-аад оны үед одоогийн Хан уул, Хатан туулын хөвөөнд төвлөрөх хүртэл 20-иод газар нүүдэллснийх нь нэг дурсгалт газар аж.

Өгөөмөрийн хөндийд “Хаадын ундаа” айрагны баярыг дөрөв дэх жилдээ зохион байгуулав

Өгөөмөрийн хөндийд “Хаадын ундаа” айрагны баярыг дөрөв дэх жилдээ зохион байгуулав

Өгөөмөрийн хөндийд “Хаадын ундаа” айрагны баярыг дөрөв дэх жилдээ зохион байгуулав

Өгөөмөрийн хөндийд “Хаадын ундаа” айрагны баярыг дөрөв дэх жилдээ зохион байгуулав

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн