Ашигт талтмал, газрын тосны газрын мэдээллээр Сүхбаатар боомтоор наймдугаар сарын 01-ний өдөр 22 вагон буюу 2,220 тонн Аи-92 автобензин, наймдугаар сарын 02-ны өдөр 49 вагон буюу 2,940 тонн нийт 86 вагон буюу 5,160 тонн Аи-92 автобензин орж иржээ. Энэ нь манай улсын 2.5 өдрийн ердийн хэрэглээтэй тэнцэх хэмжээ юм байна.
Эдгээр вагоныг буух өртөөд буюу Толгойт, Аршаант, Дархан, Эрдэнэт, Улаанбаатар зэрэг өртөөдөд тээвэрлэн хүргэж агуулахад буулгах, Улаанбаатар хот болон орон нутгийн ШТС-ууд руу тасралтгүй ачилт хийх ажлыг зохион байгуулж байгаа аж.
Мөн ОХУ-аас долоодугаар сарын 29-ний өдөр ачигдсан нийт 28 вагон буюу 1,680 тонн Аи-92 автобензин Сүхбаатар боомтоор орж ирэх төлөвтэй байна.
ОХУ-аас төмөр замын Сүхбаатар боомтоор Монгол Улсад импортоор орж ирсэн шатахуунтай вагоныг буух өртөөдөд тээвэрлэн хүргэх, ШТС-ууд руу ачих ажлыг УБТЗ, Гаалийн байгууллага болон холбогдох байгууллагууд, импортлогч ААН-үүд хамтран 24 цагаар тасралтгүй шуурхай зохион байгуулж, бүхий л боломжит арга хэмжээ авч ажиллаж байгаа ажээ.