Улаанбаатар, 2026 оны наймдугаар сарын 3 //. Өнөөдөр болох үйл явдал
11:30 цагт: Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын малчид, иргэдээс Хөнгөнцагааны үйлдвэр барихыг эсэргүүцэж Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
Үзэсгэлэн:
-Уран бүтээлч Ц.Мядагмаагийн “Сэтгэлийн өнгө 2” үзэсгэлэн энэ сарын 3-ныг хүртэл Уран зургийн галерейд гарна.
-МУЭ-ийн гишүүн зураач Ш.Баатар, Б.Шатарсайхан нарын “Найртай сайхан” уран бүтээлийн хамтарсан үзэсгэлэн энэ сарын 3-ныг хүртэл Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд гарна.
-“Монгол наадам: Морин эрдэнэ” тусгай үзэсгэлэн энэ сарын 16-ны өдрийг хүртэл Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд гарна.
Орон нутагт:
-Хархорум музейд “Хубилай хааны усан флот” сэдэвт гэрэл зургийн тусгай үзэсгэлэн энэ сарын 30-ныг хүртэл гарна.
Хилийн чанадад:
-Хүүхдийг хөхөөр хооллох дэлхийн долоо хоног.
-Польш улсад UCI WorldTour дугуйн олон өдрийн уралдаан эхэлнэ.
-Эмэгтэйчүүдийн дунд явагддаг “Тур де Франс” олон өдрийн дугуйн уралдаан Франц, Швейцарын нутагт энэ сарын 9-нийг хүртэл болно.
-Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лийдс хот дахь Эзэн хааны зэвсгийн музейд “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын тусгай үзэсгэлэн 11 дүгээр сарын 1-нийг хүртэл гарна.
-Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.