Украины цохилтын улмаас газрын тос боловсруулах үйлдвэрлэлд  нь доголдол үүссэн ОХУ шатахууны экспортын хоригийг сунгаж,  импортоо эрс нэмэгдүүлэхэд хүрчээ

Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр өнөөдөр бороо, дуу цахилгаантай аадар орж, голуудын усны түвшин ихсэх тул ЦУОШГ нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжлүүлж байна. 

Мөн ихэнх нутгаар солигдмол үүлтэй, баруун аймгуудын нутгийн зарим, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд  4-9 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэх юм. 

Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 18-23, говийн бүс нутгийн баруун болон хойд хэсэг, Дорнодын тал нутаг, Халх голын хөндийгөөр 28-32, говийн бүс нутгийн зүүн өмнөд, Дарьгангын тал нутгаар 32-37, бусад нутгаар 22-27 градус дулаан байна. 

Улаанбаатар, Багануур, Тэрэлж орчмоор үүлшин бороо орж, салхи баруун хойноос секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Нийслэлд өдөртөө 21-23, Багануур орчмоор 24-26, Тэрэлж орчмоор 20-22 градус дулаан байх ажээ. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн