Украины цохилтын улмаас газрын тос боловсруулах үйлдвэрлэлд  нь доголдол үүссэн ОХУ шатахууны экспортын хоригийг сунгаж,  импортоо эрс нэмэгдүүлэхэд хүрчээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран “Хөвсгөл нуураа хайрлая, хамгаалъя” эрдэм шинжилгээний хурлыг Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд зохион байгууллаа.

Хөвсгөл нуурын төрийн тахилгыг угтан анх удаа зохион байгуулж буй эрдэм шинжилгээний хурлыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Э.Золбоо нээж хэлсэн үгэндээ, эрдэм шинжилгээний хурал нь төрийн тахилгат Хөвсгөл нуурыг хамгаалах, экосистемийг тэнцвэрийг хадгалах, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх, нуурын эргэн тойрны бүс нутгийн хөгжлийн шийдлийг тодорхойлох, зөвлөмж гарган төрийн бодлогод тусгуулах зорилготойг тэмдэглэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч энэ асуудалд онцгой анхаарч, Хөвсгөл нуурын усны чанарыг хамгаалах, эрэг дагуух хог хаягдлыг багасгах, судлах, шинжлэх ухааны үндэслэлтэй хамгаалах бодлого хэрэгжүүлэхэд цогц арга хэмжээ авч буйг онцоллоо. Цаашид нуур тойрсон сумдын хөгжлийн ерөнхий, урт хугацааны төлөвлөгөөг боловсруулан батлуулах, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, бүс нутгийн дэд бүтцийн хөгжлийг эрчимжүүлэх, нуурыг хамгаалахтай холбогдуулан эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгоход бүх талаар дэмжиж, санаачилга гарган ажиллана гэдгээ тодотгосон юм. 

“Хөвсгөл нуураа хайрлая, хамгаалъя” эрдэм шинжилгээний хурал боллоо

Эрдэм шинжилгээний хурлаар “Төрийн тахилгын учир холбогдлыг хөгжлийн бодлогод чиглүүлэх арга зам”, “Хөвсгөл далайн тахилга ба монголчуудын ус, байгаль шүтэх уламжлал”, “Хөвсгөл нуурын бүс нутгийн хөрөнгө оруулалтын боломж ба эдийн засгийн хөгжил”, “Хөвсгөл нуурын гидрологи, бохирдлын судалгаа, түүнд үндэслэсэн хамгаалах бодлого”, “Хөвсгөл нуур орчмын бүс нутагт тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх гарц, шийдэл”, “Хөвсгөл нуурын БЦГ-ын хамгаалалтын бодлого, менежмент, гарц шийдэл”, “Хөвсгөл нуурыг хамгаалахад орон нутгийн оролцоо, гарц шийдэл” зэрэг 13 илтгэл хэлэлцүүллээ.

Хуралд Ерөнхийлөгчийн Тамгын газар, БОУАӨЯ, ССАЖЗЯ, ЭЗХЯ, Усны газар, ЗТЯ-ны харьяа Далайн захиргаа, Хөвсгөл аймгийн холбогдох төрийн байгууллага, нуурын эргэн тойронд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл, нутгийн иргэд, байгаль хамгаалагчид оролцжээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн