“Хаадын зам-2026”: Бурхан халдун хайрхнаас Гүн Галуутайд

ЮНЕСКО-гийн өвд бүртгэлтэй Бурхан халдун хайрхан, Хархорум, Орхоны хөндийн дурсгалт газрыг холбосон хаад язгууртнуудтай холбоотой дурсгал, биет ба биет бус өвийг судлан, сурталчилж таниулах, хадгалж хамгаалахад дэмжлэг үзүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилго бүхий ”Хаадын зам-2026” арга хэмжээ долоодугаар сарын 30-нд Чингис хааны язгуур нутаг Бурхан Халдун хайрхан, Хэрлэн голын эх, Цагаан аралд нээлтээ хийв.

Чингис хаан Үндэсний музейгээс санаачлан 4 дэх жилдээ зохион байгуулж буй тус эвент, арга хэмжээ долоодугаар сарын 31-нд энэ жил мэндэлсний нь 120 жилийн ой тохиож буй Монголын орчин цагийн утга зохиолыг үндэслэгч, их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн төрсөн нутаг Гүн Галуутайд “Миний хэнз хурга” яруу найргийн өдөрлөгөөр үргэлжиллээ.

Төв аймгийн Баяндэлгэр сумын Гүн галуутай дахь их зохиолч Д.Нацагдоржийн төрсөн гэрийн буурин дээр болсон “Миний хэнз хурга” шүлгийн уралдаанд аймгийн 27 сумаас шалгарсан ЕБС-ийн  сурагчид авьяас билэг, уран үгээрээ өрсөлдөж, Батсүмбэр сумын О.Онон -тэргүүн байр, Лүн сумын-Б.Үржинлхам дэд байр, Зуунмод сумын Б. Аззаяа -гутгаар байр тус тус эзэлсэн байна.

”Хаадын зам-2026” арга хэмжээ нь наймдугаар сарын 4-нд Өвөрхангай аймагт өндөрлөх юм.

"Хаадын зам-2026": Бурхан халдун хайрхнаас Гүн Галуутайд

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн