Өчигдөр шөнө болсон халдлагын улмаас Львов, Киев, Кривой Рог хотын захын хороолол болон Украины бусад хэсэгт байрлах орон сууцны хороолол эвдэрсэн гэж НҮБ-ын Хүмүүнлэгийн хэрэг эрхлэх газар (OCHA) мэдээлэв.
Энгийн иргэд, тэр дундаа хүүхдүүд амь үрэгдэж, шархадсан. Кривой Рог хотын захын Радушное тосгонд гурван хүүхэд амиа алдсан талаар НҮБ-ын Хүүхдийн сангаас тодрууллаа.
Мөн Львов, түүнчлэн Херсон, Киев мужуудад долоон хүүхэд шархадсан гэсэн мэдээлэл байна. Орон сууцны барилга, сургуулийн өмнөх боловсролын байгууллагууд эвдэрсэн.
Хүмүүнлэгийн ажилтнууд аврах албаны хамтаар хохирогчдод яаралтай тусламж үзүүлж байна.
“Иргэд болон иргэний объектуудыг олон улсын хүмүүнлэгийн хуулиар хамгаалдаг” гэж OCHA дурссан.