Украины цохилтын улмаас газрын тос боловсруулах үйлдвэрлэлд  нь доголдол үүссэн ОХУ шатахууны экспортын хоригийг сунгаж,  импортоо эрс нэмэгдүүлэхэд хүрчээ

Улаанбаатар, 2026 оны долоодугаар сарын 30 //. “АРА ОПЕН-2026” анхдугаар тэмцээний багийн дүнгээр “Алдар” спорт хорооны жүдочид тэргүүлж, аваргын цом өргөлөө.

Д.Батсайхан дасгалжуулагчтай “Алдар” спорт хорооны тамирчид тус тэмцээнээс 5 алт, 5 мөнгө, 4 хүрэл медаль хүртэж, багийн нийлбэр дүнгээр түрүүлэн шилжин явах цом болон 5 сая төгрөгийн мөнгөн шагналын эзэн болсон юм.

Багийн дүнгээр хоёрдугаар байрт Г.Түвшинжаргал, Б.Мөнхтуяа дасгалжуулагчтай “Хилчин” спорт хороо шалгарч, 4 алт, 1 мөнгө, 4 хүрэл медаль хүртлээ. Харин гуравдугаар байрт Г.Энхбаяр дасгалжуулагчтай “Женко” клуб 2 алт, 4 мөнгө, 3 хүрэл медальтай орсон байна.

Багийн дүн:

  • 1-р байр: “Алдар” спорт хороо Д.Батсайхан дасгалжуулагч-5 алт, 5 мөнгө, 4 хүрэл
  • 2-р байр: “Хилчин” спорт хороо Г.Түвшинжаргал, Б.Мөнхтуяа дасгалжуулагч-4 алт, 1 мөнгө, 4 хүрэл
  • 3-р байр: “Женко” клуб Г.Энхбаяр дасгалжуулагч-2 алт, 4 мөнгө, 3 хүрэл

“Алдар” спорт хороо “АРА ОПЕН-2026” тэмцээний багийн аваргаар тодорлоо

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн