Украины цохилтын улмаас газрын тос боловсруулах үйлдвэрлэлд  нь доголдол үүссэн ОХУ шатахууны экспортын хоригийг сунгаж,  импортоо эрс нэмэгдүүлэхэд хүрчээ

Улаанбаатар, 2026 оны долоодугаар сарын 30 //. “АРА ОПЕН-2026” тэмцээний хоёр дахь өдөр хүнд жингийн медальтнууд тодорно.

Монголын Жүдо бөхийн холбооны мэдээлснээр, эрэгтэйчүүдийн 81, 90, -100, +100 кг, эмэгтэйчүүдийн 70, -78, +78 кг-ын барилдаан болох юм. Олимпын хүрэл медальт, дэлхийн аварга Х.Цагаанбаатар -100 кг-д барилдах аж. Тэрбээр эхний даваанд “Женко” клубийн Б.Даваажаргалтай барилдахаар оноолт таарчээ.

Түүнчлэн +100 кг-д ДАШТ-ий хүрэл медальт Ө.Дүүрэнбаяр болон Б.Тэмүүлэн, Г.Алтанбагана, улсын шинэхэн харцага Э.Мөнхжаргал, дархан аварга Г.Өсөхбаярын хүү Ө.Пэрэнлайжамц нарын бөхчүүд барилдахаар бүртгүүлээд байна.

Хүнд жингийн медальтнууд өнөөдөр тодорно

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн