Японы хүн ам нэг сая орчмоор цөөрчээ

ТОКИО, 2026 оны долоодугаар сарын 30 /Kazinform/. Японы хүн амын тоо сүүлийн 42 жилийн хугацаанд анх удаагаа 120 саяас доошилж буурчээ. Өнгөрсөн 2025 онд хүн ам 917 мянгаар цөөрсөн байна.

Энэ бол албан ёсны статистик мэдээлэл гаргаж эхэлснээс хойших хамгийн их бууралт юм. Японы Дотоод хэргийн яамны мэдээлэлд дурдсанаар, 2025 оны эцсийн байдлаар хүн амын тоо 119 сая 736 сая 483 болсон нь өмнөх оныхоос 917 мянгаар цөөрсөн байна. Өөрөөр хэлбэл, 1968 онд албан ёсоор статистик мэдээлэл гаргаж эхэлснээс хойших хугацаанд хүн амын тоо нэг жилд хамгийн ихээр буурсан тохиолдол юм. Мөн 1983 оноос хойш энэ тоо анх удаагаа 120 саяас доошилжээ.

Дотоод хэргийн яамны мэдээллээр, 2025 онд Японд 670 орчим мянган хүүхэд төрж, 1.6 сая хүн нас барсан байна. Үүний зэрэгцээ Японд оршин суух эрх бүхий гадаадын иргэдийн тото 354 мянгаар өсөж 4 сая 31 мянга 159-д хүрчээ. Гадаадынхныг оролцуулан тооцвол, нийт хүн амын тоо 123 сая 767 мянга 642 болсон байна.  

Хүн амын тоо цөөрч байгаа нь ахмад настнуудын тоо нэмэгдэж, төрөлт буурч байгаатай холбоотой ажээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн