Украины цохилтын улмаас газрын тос боловсруулах үйлдвэрлэлд  нь доголдол үүссэн ОХУ шатахууны экспортын хоригийг сунгаж,  импортоо эрс нэмэгдүүлэхэд хүрчээ

Улаанбаатар, 2026 оны долоодугаар сарын 30 //. Боловсролын яамнаас нийслэлийн 3000-аас дээш суралцагчтай хэт ачаалалтай ерөнхий боловсролын сургуулиудын бүтцийг шинэчилж, ачааллыг үе шаттай бууруулах цогц үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.

Мөн томоохон сургуулиудыг задалж төрөлжсөн ахлах сургууль байгуулах, хүн амын төвлөрөл ихтэй хотхон, хорооллыг түшиглэн бага сургуулийг шинээр зохион байгуулах зэрэг ажлыг эхлүүлээд байна. Мөн хүн амын нягтаршил өндөртэй бүсүүдэд хотхоны бага сургууль, төрөлжсөн ахлах сургууль байгуулах, шаардлагатай тохиолдолд түрээсийн зориулалттай барилга байгууламжийг ашиглан сургалтын орчныг нэмэгдүүлэх замаар сургуулийн ачааллыг бууруулах зорилготой ажлын хэсэг ажиллаж байна.

Энэхүү ажлын хүрээнд Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир болон албаныхан нийслэлийн Баянзүрх, Хан-Уул дүүрэгт өчигдөр ажиллаж, сургуулиудын нөхцөл байдалтай танилцаж, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар хэлэлцлээ.

Сургуулийн ачаалал нэмэгдэхэд нөлөөлж буй гол шалтгааны нэг нь шинээр барьж буй орон сууцны хотхон, хорооллууд сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг бүрэн шийдвэрлэлгүйгээр ашиглалтад орж байгаа явдал юм. Үүний улмаас тухайн бүсийн төрийн өмчийн сургууль, цэцэрлэгүүдэд суралцагчдын төвлөрөл нэмэгдэж, ачаалал эрс өсөж байна. Иймд цаашид дараах зохицуулалтыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Үүнд:

  • Сургууль, цэцэрлэгийн ачаалал хэтэрсэн бүсэд шинээр хэрэгжүүлэх орон сууцны төслийн А даалгаврыг батлахгүй байх
  • Барилга байгууламжийг ашиглалтад оруулахдаа сургууль, цэцэрлэгийн асуудлыг бүрэн шийдвэрлээгүй тохиолдолд улсын комисс хүлээн авахгүй байх

Түүнчлэн улс, нийслэл, орон нутгийн төсөв болон гадаадын зээл, тусламжийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй сургууль, цэцэрлэгийн барилгын ажлуудын хэрэгжилтэд онцгой анхаарах шаардлагатай байна. Санхүүжилтийн хуваарилалт, гүйцэтгэгч байгууллагын чадавх, инженерийн дэд бүтцийн холболт, газар чөлөөлөлт зэрэг шалтгааны улмаас зарим төсөл 3-5 жилийн хугацаанд үргэлжилж байгаа нь боловсролын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх ажлыг удаашруулж байгаа аж.

Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах үйл ажиллагааг эрчимжүүлнэ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн