Украины цохилтын улмаас газрын тос боловсруулах үйлдвэрлэлд  нь доголдол үүссэн ОХУ шатахууны экспортын хоригийг сунгаж,  импортоо эрс нэмэгдүүлэхэд хүрчээ

Улаанбаатар, 2026 оны долоодугаар сарын 29 //. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарүг өчигдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Ж.Алдаржавхлан сайд Япон Улсаас Монгол Улсыг зорих жуулчдын тоо нэмэгдсээр байгааг онцолж, талууд хоёр орны хооронд жуулчдын урсгалыг нэмэгдүүлэхэд анхааран ажиллахаа илэрхийлэв.

Элчин сайд Игавахара Масарү энэ сард зохион байгуулсан НҮБ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллага /ЮНЕСКО/-ын Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулганаар “Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор”-ыг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлсэнд баяр хүргэж, ирэх онд тохиож буй Монгол Улс, Япон Улсын дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн хүрээнд соёлын үйл ажиллагаа хамтран зохион байгуулах чиглэлээр санал солилцов.

Талууд уулзалтын үеэр хоёр орны хамтын ажиллагааны гол үндэс бол “Хүн” болохыг онцлон тэмдэглэж, залуучуудын хөгжил, чадавхыг дэмжих, хоёр оронд харилцан үзэсгэлэн, соёлын өдрүүд зохион байгуулах зэргээр хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр тохиролцсоныг ССАЖЗЯ мэдээлэв. 

Монгол, Японы соёл, аялал жуулчлал, залуучуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцов

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн