Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно

Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Туул голын сав газраар өнөөдөр усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, нутгийн зүүн өмнөд хэсгээр үргэлжлэн халах тул болзошгүй наршилт, үер ус, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгаанаас сэрэмжтэй байхыг ЦУОШГанхааруулж байна.

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи нутгийн зүүн хагаст баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.  

Нутгийн баруун хагаст бага зэрэг сэрүүсэж, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Заг, Байдраг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +17+22 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр +34+39 градус, говийн бүс нутгийн баруун болон хойд хэсэг, Хэрлэн голын хөндийгөөр +28+33 градус, бусад нутгаар +23+28 градус дулаан байна. 

Улаанбаатар хот орчмоор үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. +25+27 градус дулаан байна. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн