ВАШИНГТОН, 2026 оны долоодугаар сарын 28 /Reuters/. Бүгд найрамдах намын сенатч агсан Линдси Грэмийг оршуулах ёслолд оролцохоор мягмар гаргийн орой Вашингтонд ирэх Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй хийх уулзалтад АНУ-ын Сенатын танхимын бүх 100 гишүүнийг урьсан тухай хоёр сенатчийн туслах мэдээлжээ.
Сенатын танхим В.Зеленскийг Вашингтонд байх хугацаанд мөн ОХУ-ын эсрэг хоригийг чангатгах тухай Л.Грэмийн хамтран санаачилсан хуулийн төслийн хэлэлцүүлгийг эхлүүлж магадгүй байна. Л.Грэм долоодугаар сарын 10-нд Киевт В.Зеленскийтэй уулзсан нь нас барахаас түүнтэй хийсэн сүүлчийн уулзалт нь байв.
Уг хуулийн төсөл нь энэ сарын эхээр Л.Грэм гэнэт таалал төгсөхөөс өмнө бараг нэг жилийн турш Сенатаар хэлэлцүүлэх асуудлуудын жагсаалтад хүлээгдэж байжээ. Уг төсөл нь Украины эсрэг дайныг санхүүжүүлж буй ОХУ-ын эрчим хүчний эх үүсвэрүүдийн экспортын орлогыг бууруулах зорилготой.
Хууль тогтоогчид өргөн хүрээнд дэмжлэг авахын тулд өмнөх хувилбарт тусгасан 500 хувийн тарифыг 100 хувь болгон бууруулжээ. Гэсэн хэдий ч уг хуулийн төсөл нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын эрх мэдлийг нэмэгдүүлж болзошгүй гэсэн болгоомжлолыг Конгресст төрүүлээд байна.