“TikTok” нь зар сурталчилгаагаа хувь хүнд чиглүүлэхийн тулд бусад апплекейшнээр дамжуулан хэрэглэгчдийн зан төлөв, сонирхлын талаарх мэдээллийг хууль бусаар цуглуулж, ашигласан гэх үндэслэлээр Өмнөд Солонгосын Хувийн мэдээллийг хамгаалах байгууллага 7 сая ам.долларын торгууль ногдуулснаа Пүрэв гаригт (2026.07.23) мэдэгджээ.
Тус хороо Өмнөд Солонгост “TikTok”-ийн үйлчилгээг хариуцан ажиллуулдаг Сингапурт төвтэй “TikTok Pte” компанид Хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг зөрчсөн гэж үзэн дээрх шийдвэрийг гаргасан байна.
“TikTok” бусад цахим хуудас, аппликейшнд байршуулсан хэрэгслээр дамжуулан Өмнөд Солонгосын 9.45 сая хэрэглэгчийн зан төлөвийн талаарх мэдээллийг цуглуулж, түүнийг хувь хүнд чиглэсэн сурталчилгаа хүргэхэд ашигласан байна. Тус компани мөн ийм мэдээлэл цуглуулж, ашиглаж буй талаар хэрэглэгчдэд зохих ёсоор мэдэгдээгүй гэж тус хороо мэдэгджээ.