Украины цохилтын улмаас газрын тос боловсруулах үйлдвэрлэлд  нь доголдол үүссэн ОХУ шатахууны экспортын хоригийг сунгаж,  импортоо эрс нэмэгдүүлэхэд хүрчээ

НЬЮ-ЙОРК, 2026 оны долоодугаар сарын 27 /BBC/. Бэлгийн дарамт үзүүлсэн гэх хэрэгт холбогдсон Карим Ханыг ерөнхий прокурорын албан тушаалаас огцруулах нь зүйтэй хэмээн Олон улсын Эрүүгийн шүүхийн /ОУЭШ/ 82 гишүүн саналаа өгчээ.

ОУЭШ-ийн ерөнхий прокуророор 2021 онд томилогдсон түүний бүрэн эрхийг өнгөрсөн сард түдгэлзүүлсэн байна. ОУЭШ-ийн ажилтан эмэгтэйд удаан хугацаанд бэлгийн дарамт үзүүлсэн, үүнийх нь эсрэг гомдол гаргах гэж байхад нь саад хийсэн хэмээн Ханыг буруутгаж байгаа ажээ. Тэрбээр өөрийг нь буруутгаж буй үндэслэлүүдийг няцааж байгаа бөгөөд “эрхзүйн боломжит бүх механизмыг ашиглан хууль дээдлэх зарчим, шударга ёсыг тогтооно” гэжээ. Гэхдээ огцорсон прокурорын хувьд ямар боломжууд байгаа нь тодорхойгүй байна.

ВВС-гийн сэтгүүлчдийн бичсэнээр, энэхүү үйл явц нь нэг прокурорын хүрээнээс хальж, цэргийн гэмт хэргээр дагнасан дэлхий дээрх цорын ганц байнгын үйл ажиллагаатай шүүхийн ирээдүйд нөөлөөлж магадгүй болжээ. Прокурорын хууль бус үйлдлийг мөрдөн шалгаж байгаа нь тус байгууллагын доторх зөрчлийг улам хурцатгаж, цаашдаа түүнийг татан буулгахад хүргэж болзошгүй. Зарим хүмүүсийн үзэж байгаагаар, үүний улмаас дэлхийн даяар учирч буй ноцтой аюул заналыг сөрөн зогсоход чиглэсэн тус шүүхийн чадавх суларна.

Их Британийн нэртэй хуульч Хан 2025 оны 5 дугаар сараас хойш сайн дурын амралттай байгаа ажээ. Өмгөөллийн хэм хэмжээний асуудал эрхэлсэн зөвлөлөөс “мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлэх хугацаанд Их Британид хуульзүйн чиглэлийн ажил эрхлэхийг” түүнд хориглосон байна.

Нью-Йорк хотноо НҮБ-ын төв байранд болсон санал хураалтад тэрбээр оролцоогүй юм. Учир нь, Газын зурваст Израилын албан тушаалтнуудын үйлдсэн цэргийн гэмт хэргийг мөрдөн шалгаж эхэлсэнтэй холбоотойгоор Трампын засгийн газрын зүгээс тогтоосон хоригийн хүрээнд Карим Хан АНУ-д зорчих боломжгүй болжээ. Тодруулбал, тэрбээр Израилын ерөнхий сайд Б.Нетаньяху, Батлан хамгаалахын сайд асан Йоав Галлант нарыг баривчлах ордер бичих хүсэлтийг шүүхэд уламжилсан байна.  

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн