Т.Санаэгийн Засгийн газрын нэр хүнд унажээ

ТОКИО, 2026 оны долоодугаар сарын 27 /Kyodo/. Японы Ерөнхий сайд Такаичи Санаэгийн Засгийн газрын үйл ажиллагааг дэмжих иргэдийн тоо өнгөрсөн нэг сарын хугацаанд дахин 2.1 хувиар буурсныг “Kyodo” агентлагийн явуулсан санал асуулгын дүн харуулжээ.

Санал асуулгын дүнгээс үзэхэд, Засгийн газрын дэмжлэгийн түвшин 53.7 хувьд хүрсэн нь Т.Санаэгийн танхим байгуулагдсанаас хойших тус агентлагийн судалгаан дахь хамгийн доод үзүүлэлт болжээ. Харин Засгийн газрын үйл ажиллагааг сайшаахгүй байгаа иргэдийн тоо нэг сарын дотор 5.8 хувиар өсөж, 33.7 хувьд хүрсэн нь мөн хамгийн дээд үзүүлэлт болсон байна. 

Сүүлийн саруудад Т.Санаэгийн Засгийн газрын рейтинг тогтмол буурч байгаа бөгөөд үүнийг Японы долоо хоног тутмын “Шүкан Бүншүн” сэтгүүлд нийтлэгдсэн дуулиант мэдээллүүдтэй холбон тайлбарлаж байна. Тус хэвлэлд мэдээлснээр, Т.Санаэгийн ойрын хүрээний ажилтнууд өнгөрсөн онд болсон эрх баригч Либерал Ардчилсан намын даргын сонгуулийн үеэр өрсөлдөгчдийнхөө эсрэг гүтгэлгийн чанартай дүрс бичлэг тараахад оролцсон аж. Харин Т.Санаэ уг мэдээллийг няцаажээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн