ОБЕГ: Улсын хэмжээнд 67 удаагийн дуудлагад шуурхай ажиллаж, 14 хүний амийг аварчээ

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт нийслэлийн найман дүүрэг, 14 аймгийн 26 суманд аюулт үзэгдэл, ослын 67 удаагийн дуудлага бүртгэжээ.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амийг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргаж, аюулгүй байдлыг хангаж ажилласан талаар ОБЕГ-аас мэдээлэв. 

Нийт дуудлагын 44 нь обьектын гал түймэр, нэг нь ой, хээрийн түймэр, нэг нь хүчтэй салхи шуурга, хоёр нь газар хөдлөлт, гурав нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 16 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн