Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ

ДЕЛИ, 2026 оны долоодугаар сарын 23 /Reuters/. Энэтхэгийн нийгмийн идэвхтэн Сонам Вангчук 26 хоног үргэлжилсэн өлсгөлөнгөө зогсоосноо өнөөдөр мэдэгджээ. 

Тэрбээр X нийгмийн сүлжээний хуудсандаа нийтэлсэн мэдэгдэлдээ, “олон нөхцөлийн талаар удаан хугацаанд хэлэлцээ хийсний дараа, мөн улс оронд хүчирхийлэл гарч болзошгүй байгааг харгалзан” өлсгөлөнгөө зогсоож байна гэж бичсэн байна. 

Өдгөө 59 настай Вангчук зургаадугаар сарын 28-наас эхлэн Энэтхэгийн залуусын өрнүүлж буй “жоомуудын хөдөлгөөн”-ийг дэмжин өлсгөлөн зарлажээ. Уг хөдөлгөөний залуус анагаахын дээд сургуулийн элсэлтийн шалгалтын материал алдагдсан явдалтай холбогдуулан Боловсролын сайд Дхармендра Прадханыг огцрохыг шаардаж байгаа юм.

Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн