Хятад: Хаврын баярт зориулсан “Adidas”-ын цамц эрэлттэй байна

Хятадын Хаврын баяраар дэлхийн брэндүүд тухайн жилийг бэлгэдсэн онцгой бүтээгдэхүүн гаргах нь элбэг. Энэ жил “Adidas”-ын шинэ бүтээгдэхүүн залуусын анхаарлыг хамгийн их татаж байна.

Уламжлалт хэв маягийг орчин үетэй хослуулсан “Adidas”-ын цамцнуудыг анх Шанхайн загварын долоо хоногийн үеэр танилцуулсан. Үүнээс хойш тус бүтээгдэхүүн цахим орчинд трэнд болсоор байна. Бүтээгдэхүүнийг анхандаа зөвхөн Хятадад борлуулж байсан ч хоёрдугаар сараас Европт борлогдох болжээ.

Чин гүрний үеийн хантаазнаас санаа авсан тус цамц маш сайн зарагдаж, салбар дэлгүүрүүдээр цөөн сонголттой л үлдээд байгаа аж.

Цахим орчинд тус цамцыг сурталчилсан бичлэгүүд ч үзэлт, хандалт маш сайтай байна. Тухайлбал, “Аав Хятадаас ирлээ” гэсэн тайлбартай нэгэн бичлэг 2.6 сая үзэлттэй байна. Тус бичлэгт аав нь чемоданаа задалж, гэр бүлийнхэндээ “Adidas”-ын цамцыг тарааж өгч байх аж. Мөн “Энэ од болоод байгаа цамцны төлөө л Хятад руу нисээд ирлээ. Харамсахааргүй байлаа” гэсэн тайлбартай бичлэг нэг сая гаруй үзэлттэй байна. Тус бичлэгт “Adidas”-ын цамц өмсөөд гудамжаар алхаж буй энгийн нэг эмэгтэй гардаг.

Хятад: Хаврын баярт зориулсан "Adidas"-ын цамц эрэлттэй байна

ЭХ СУРВАЛЖ: CNN

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн