ВАШИНГТОН, 2026 оны долоодугаар сарын 22 /RIA Novosti/. Нью-Йорк хотын дарга Зохран Мамдани Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхуг баривчлах тухай Олон улсын эрүүгийн шүүхийн (ОУЭШ) захирамжийг хэрэгжүүлэх хууль зүйн эрх хотынх нь захиргаанд байхгүйг мэдэгджээ.
Ирэх есдүгээр сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор Нью-Йоркт ирэх үеэр нь Б.Нетаньяхуг саатуулах хууль зүйн боломж байгаа эсэхийг судалж буйгаа тэрбээр өмнө нь “The New York Times” сонинд ярилцлага өгөхдөө мэдэгдсэн байна.
“Хэрэв Биньямин Нетаньяху энд ирвэл ОУЭШ-ийн баривчлах захирамжийг Нью-Йорк хот хэрэгжүүлэх боломжтой эсэхийг тодорхойлохын тулд миний захиргаа одоогийн хууль тогтоомжийн хүрээнд боломжит бүх сувгийг судалсан. Гэвч уг захирамжийг бие даан хэрэгжүүлэх хууль зүйн эрх бидэнд байхгүй нь тодорхой боллоо” хэмээн З.Мамдани X нийгмийн сүлжээний хуудсандаа нийтэлсэн мэдэгдэлдээ дурдаад, ОУЭШ-ийн захирамжийг хэрэгжүүлэхийг АНУ-ын засгийн газарт уриалсан байна.
Газын зурваст үйлдсэн байж болзошгүй дайны гэмт хэрэгт холбогдуулан Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху, Батлан хамгаалахын сайд асан Йоав Галант нарыг баривчлах захирамжийг ОУЭШ-ээс 2024 оны 11 дүгээр сарын сүүлчээр гаргасан юм.
Харин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Израилын Ерөнхий сайд Б.Нетаньяхуг “тус улсын нутаг дэвсгэрт байх хугацаанд ямар ч тохиолдолд баривчлахгүй” гэж мэдэгджээ.