Цөлжилтийн эсрэг залуусын оролцоо: COP загвар хуралдааны бүртгэл эхэллээ

Улаанбаатар, 2026 оны долоодугаар сарын 22 //. “Залуучуудын Ко:Лаб Монгол: Монголын залуучуудын ур чадвар, оролцоо, нийгмийн энтрепренершипийг дэмжих нь” төслөөс Хөдөө аж ахуйн их сургуультай хамтран оюутан, залуу судлаач нарын дунд Талуудын бага хурлын /COP/ загвар хуралдааныг зохион байгуулна.

Энэхүү хуралдааныг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын G20 Даян дэлхийн газрын санаачилгын хамтарсан санхүүжилттэй, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлэх аж.

Загвар хуралдаан нь уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт болон бэлчээрийн доройтол, байгалийн нөхөн сэргээлт, ногоон эдийн засаг, тогтвортой хөгжлийн талаар залуучуудын мэдлэгийг бэхжүүлэх, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенц /UNCCD/, олон улсын хэлэлцээр хийх, шийдвэр гаргах ур чадварыг хөгжүүлэх зорилготой нэгдсэн үйл ажиллагаа юм.

Энэ хүрээнд “Тэрбум мод” санаачилгыг дэмжиж мод тарих, залуучуудын тунхаглал боловсруулахыг зорилго болгож байна.

Монгол, англи хэлээр зохион байгуулах тус үйл ажиллагаанд нийт 100 оролцогчийг шалгаруулах юм. Үйл ажиллагаа 8 дугаар сарын 12-нд болох бөгөөд бүртгэл 7 дугаар сарын 27-ны өдрийг дуустал үргэлжилнэ. Оролцох хүсэлтэй иргэд https://forms.gle/8s52Xt9VYD1Na3Et8 холбоосоор нэвтэрч цахимаар бүртгүүлэх боломжтой юм. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн