Украины цохилтын улмаас газрын тос боловсруулах үйлдвэрлэлд  нь доголдол үүссэн ОХУ шатахууны экспортын хоригийг сунгаж,  импортоо эрс нэмэгдүүлэхэд хүрчээ

НЬЮ-ЙОРК, 2026 оны долоодугаар сарын 15 /Kazinform/. Сэргээгдэх эх үүсвэрүүдээс гарган авсан цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл 2024 онд дэлхий даяар 9,8 хувиар өссөн бол ашигт малтмал ба бусад үл сэргээгдэх эх үүсвэрүүдээс гарган авсан эрчим хүчний хэмжээ ердөө 1,4 хувиар өссөн тухай НҮБ мэдээлжээ.  

Сэргээгдэх эрчим хүчний олон улсын агентлагаас /IRENA/ саяхан гаргасан илтгэлд дурдсанаар, дэлхийн эрчим хүчин дэх “ногоон” эрчим хүчний эзлэх хэмжээ 31,7 хувьд хүрсэн байна.

Туркэд болох гэж буй НҮБ-ын Уур амьсгалын асуудлаар 31 дүгээр Бага хурлын өмнөхөн “ногоон” эрчим хүчний эзлэх хувийг 35 хувьд хүргэх зорилт дэвшүүлснийг танилцуулжээ.  IRENA агентлагийн тооцоолсноор, зорилтыг хэрэгжүүлэхийн тулд сэргээгдэх эрчим хүчний эзлэх 31,7 хувь байгааг  2035 онд 78 хувьд хүргэх буюу 2,5 дахин нэмэгдүүлэх шаардлагатай.

Агентлагийн ерөнхий захирал Франческо Ла Камера-гийн ярьснаар, цэвэр цахилгаан эрчим хүч нь эрчим хүчний аюулгүй байдал, тогтвортой байдал ба өрсөлдөх чадварыг бэхжүүлж байна.

Бүс нутгийн үзүүлэлтүүд

2024 онд сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлээр Ази тив тэргүүлж, 4589 тераватт-цаг эрчим хүч үйлдвэрлэсэн нь өмнөх оныхоос 14,3 хувиар өссөн үзүүлэлт юм. Ялангуяа нарны болон салхины эрчим хүчний үйлдвэрлэлд мэдэгдэхүйц ахиц гарсан байна.

Европын орнууд 1758 тераватт-цаг эрчим хүч үйлдвэрлэсэн нь өмнөх оныхоос 7,2 хувиар өссөн үзүүлэлт юм. Мөн Хойд Америкт 5,8 хувиар өсөж, 1535 тераватт-цагт, Өмнөд Америкт 2,9 хувиар өсөж, 1047 тераватт-цагт тус тус хүрчээ. Харин Ойрх Дорнодод хамгийн өндөр өсөлт /17,3 хувь/ бүртгэгдсэн боловч ердөө 76 тераватт-цаг сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэсэн байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн