Олон улсын физикийн 56 дугаар олимпиадаас Монголын багийн бүх сурагч медальтай ирлээ

Колумб Улсын Букараманга хотноо болсон Олон улсын физикийн 56 дугаар олимпиадад өрсөлдсөн Монголын баг эх орондоо өнөөдөр ирлээ.

Тус олимпиадад дэлхийн 90-ээд орны 450 гаруй суралцагч, сурагч онолын болон туршилтын нарийн төвөгтэй даалгавруудаар өрсөлдсөнөөс Монгол Улсаас оролцсон шигшээ баг түүхэн амжилт үзүүлж, багийн бүх гишүүн буюу таван сурагч бүгд медаль хүртжээ.  Тухайлбал, Улаанбаатар хот, Дархан Уул, Орхон аймгаас шалгарч бэлтгэгдсэн сурагчдын  дөрөв нь мөнгө, нэг нь хүрэл медаль хүртсэн байна.  

Багийн нийлбэр дүнгээр дэлхийн 90 орноос 13-15 дугаар байр эзэлжээ. “Энэ бол латин америк, Африкийг бүхлээр нь, азийн орнуудын талыг, европын орнуудын гуравны хоёрыг ардаа орхиж байж олдож байгаа амжилт” гэж багийн гишүүд, багш нар танилцууллаа.

Олон улсын физикийн 56 дугаар олимпиадаас Монголын багийн бүх сурагч медальтай ирлээ

Дасгалжуулагч багш, “Олонлог.exe” сургуулийн Физикийн багш Э.Гүндалай, “Сурагчдын чадвар сайжирч байна. Дөрвөн дасгалжуулагч багш, таван сурагч оролцоод ирлээ. Олимпиад туршилт, онолын бодлого гэсэн хоёр хэсэгтэй байдаг. Багийн орчуулга их чухал. 20-30 хуудас орчуулга хийдэг. Нийт 9 цагийн турш тасралтгүй орчуулга хийсэн. Ингээд манай сурагчид бодлого, туршилтын хэсэг рүүгээ орсон. Хэрэв тэр орчуулгыг буруу хийвэл сурагчийн амжилтад шууд нөлөөлдөг. Бидний, сурагчдын өнөөдрийн энэ амжилт дотооддоо физикийн олимпиад, уралдаан чанаржсантай холбоотой юм болов уу” гэв.

Монгол Улсаас оролцсон сурагчид:

Э.Ичинбат – Орхон аймгийн Ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль

А.Орхонтуул – МУИС-ийн Ерөнхий боловсролын ахлах сургууль

М.Мөнх-Оргил – Улаанбаатар хотын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль

Б.Эрмүүн – Шинэ Монгол сургууль

Г.Амармэнд – Дархан-Уул аймгийн Од сургууль

Шигшээ багийн ахлагч, МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбарын захирал, доктор, дэд профессор Г.Мөнхбаяр, МУИС-ийн багш М.Отгонбаатар, Монгол Улсын Гавьяат багш М.Ганбат, ЕБС-ийн 1 дүгээр сургуулийн багш Н.Оюунчимэг, Олонлог.exe сургуулийн багш Э.Гүндалай нар шигшээ багийн сурагчдыг бэлтгэжээ.

Шигшээ багийн ахлагч, МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбарын захирал, доктор, дэд профессор Г.Мөнхбаяр: Олон улсын физикийн 56 дугаар олимпиадад манай улс өндөр амжилт гаргалаа. 90 гаруй орноос эхний 20 дотор байр эзэлнэ гэдэг сайн амжилт. Олон улсын физикийн олимпиадын түүхэнд анх удаа дөрвөн мөнгөн медаль, нэг хүрэл медаль авлаа.

Олон улсын физикийн 56 дугаар олимпиадаас Монголын багийн бүх сурагч медальтай ирлээ

Улсын физикийн олимпиадын хорооны дарга, Монгол Улсын гавьяат багш М.Ганбат: Олон улсын физикийн олимпиадад бол олон улсын хамгийн сүүлийн шатны хамгийн том олимпиад. Монгол улс багаараа амжилттай сайн оролцлоо. Олон улсын физикийн олимпиадад 1998 оноос орж нийт 17 мөнгөн медаль, 35 хүрэл медаль аваад байна. Тиймээс ч энэ жил бид аваргын төлөө, алтын төлөө зорилго тавьж өрсөлдсөн. Бидэнд алтан медаль тун ойрхон байлаа.

Олон улсын физикийн 56 дугаар олимпиадаас Монголын багийн бүх сурагч медальтай ирлээ


Орхон аймгийн Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн сурагч Э.Ичинбат: Физикийн Олон улсын олимпиадад гурав дахь жилдээ оролцож байна. Оюуны бяд их шаарддаг. Хөгжингүй, бидний өрсөлдөгч улс орнууд хүүхдүүдээ яаж бэлтгэж байгааг, хүүхдүүд нь хэрхэн бэлтгэдгийг ажигладаг. Энэ жил манай баг маш сайн бэлтгэлтэй байсан. Жилээс жилд олимпиадад оролцогчдын бодлогын чанар, түвшин ахиж байна. Бид ч бас байнга ахих сайжрах ёстой.  

Олон улсын физикийн 56 дугаар олимпиадаас Монголын багийн бүх сурагч медальтай ирлээ



МУИС-ийн Ерөнхий боловсролын ахлах сургуулийн сурагч А.Орхонтуул: Миний хувьд энэ бол анхны бөгөөд сүүлийн олимпиад. Бид бүгд даалгавраа хийж чадах хэмжээнд маш сайн гүйцэтгэсэн. Бидэнд чадвар ч байна. Одоо харин хурдаа л нэмэхэд анхаарах хэрэгтэй болов уу. Би ирэх намар их сургуульд онолын физикээр суралцаж, цааш үргэлжлүүлэн зэргээ ахиулж сурна гэж төлөвлөж байна.

Олон улсын физикийн 56 дугаар олимпиадаас Монголын багийн бүх сурагч медальтай ирлээ

1 дүгээр сургуулийн багш Н.Оюунчимэг: Олон улсын физикийн 56 дугаар  олимпиадад нийслэлийн ЕБ-ын нэгдүгээр сургуулийн сурагч шавь маань өрсөлдөж мөнгөн медаль авлаа. Баяртай байна. Манай шавь нараас Олон улсын физикийн олимпиадаас гурван мөнгө, есөн хүрэл, Азийн физикийн олимпиадаас  нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль гээд нийт ОУ-аас чанартай олимпиад, тэмцээнээс 22 медаль хүртээд байна. Цаашид алт авах сурагчаа бэлтгэнэ гэж бодож байна. 

Олон улсын физикийн 56 дугаар олимпиадаас Монголын багийн бүх сурагч медальтай ирлээ

Олон улсын физикийн 56 дугаар олимпиадаас Монголын багийн бүх сурагч медальтай ирлээ

Олон улсын физикийн 56 дугаар олимпиадаас Монголын багийн бүх сурагч медальтай ирлээ

Олон улсын физикийн 56 дугаар олимпиадаас Монголын багийн бүх сурагч медальтай ирлээ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн