Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойд зориулсан Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаан өндөрлөлөө.
Тус барилдаанд 1024 хүчтэн зодоглосноос Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат Улсын арслан Б.Орхонбаяр түрүүлэн Улсын даян аварга цол хүртсэн бол Ховд аймгийн Зэрэг сумын харьяат Улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэж, Улсын арслан цолны болзол хангалаа. Б.Орхонбаярын хувьд 1000 бөхийн манлай болсноор Сэлэнгэ аймгаас төрөн гарсан анхны даян аварга цолтон болов.
Энэ жилийн наадмаар бүх цолтон төрж байна. Тодруулбал, аварга, арслан, гарди, 3 заан, 3 харцага, 14 начин, нийт 24 шинэ цолтон төрж байна.












