Өрхийн эмнэлгүүд маргаашаас бүсчилсэн хуваариар иргэдэд үйлчилнэ

Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдэд иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тасралтгүй хүргэх зорилгоор нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд дараах хуваарийн дагуу ажиллана.

Долоодугаар сарын 12-19-нд нийслэлийн Шүд, эрүү, нүүрний төвийн мэс заслын кабинет, дүүргийн Эрүүл мэндийн төвүүдийн гэмтэл, мэс засал, дотор, хүүхэд, шүдний кабинет 10:00–15:00 цагт иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлнэ. Харин Өрхийн эрүүл мэндийн төвүүд долоодугаар сарын 12-19-нд бүсчилсэн хуваарийн дагуу 10:00-15:00 цагт иргэдэд үйлчлэх ажээ.

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас өчигдрөөс эхлэн 10 хоногийн хугацаанд өдөр бүр 09:00-21:00 цагт хариуцлагатай жижүүрээр ажиллаж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг зохион байгуулж, иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авах ажээ. 

Түүнчлэн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн дотор болон гадна талбай, Хүй долоон худаг зэрэг байршилд эмнэлгийн яаралтай тусламжийн цэгүүд баярын өдрүүдэд тогтмол ажиллаж байна. Баярын амралтын өдрүүдэд хоол хүнс, худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагуудад эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналт хийж байгаа аж

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн