Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойн Үндэсний их баяр наадмын азарганы уралдаан болж, бариандаа орлоо.
Уралдаанд 142 азарга бүртгүүлсэн боловч гарааны зурхайгаас 81 азарга гарчээ.
Түрүү магнайд: Өмнөговь аймгийн Булган сумын уяач Н.Хүрлээгийн шарга азарга
Аман хүзүү: Дундговь аймгийн Өлзийт сумын Б.Наранхүүгийн хул азарга
Айргийн гурав: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын уяач Д.Отгонлхагва солонго хүрэн азарга
Айргийн дөрөв: Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уяач Б.Тогтохын халзан азарга
Айргийн тав: Төв аймгийн Борнуур сумын уяач М.Сайнзаяагийн хурдан халзан азарга бариаж унасан хүүхэд, уясан эзнээ баясгаж, наадамчин олныг баясгалаа