Украины цохилтын улмаас газрын тос боловсруулах үйлдвэрлэлд  нь доголдол үүссэн ОХУ шатахууны экспортын хоригийг сунгаж,  импортоо эрс нэмэгдүүлэхэд хүрчээ

Нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатар “Туулын хурдны зам”-ын төслийг эсэргүүцэж, байр сууриа илэрхийлж байсан иргэн Г.Уянгааг иргэний хэргийн шүүхэд өгөөд байгаа билээ. 

Энэ талаар иргэн Г.Уянга “Хотын экс дарга Нямбаатар намайг шүүхэд дуудаж ээ. МАН-гарууд ийм шд. Иргэнийхээ эсрэг жагсаад, одоо иргэнтэйгээ шүүхдээд. Айна гэж боддог байх даа” хэмээгээд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн мэдэгдэх хуудсыг баримт болгон хавсаргасан байсан юм. 

Тэгвэл Хотын дарга асан Х.Нямбаатарын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт Г.Уянгыг шүүхэд дуудах ирүүлэхээр болжээ. Тодруулбал,  Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхээс Г.Уянгааг энэ сарын 20-ны өдөр дээрх шүүхэд ирэх тухайн шүүхийн дуудан ирүүлэх хуудсыг хүргүүлсэн байна. Хэрэв энэ хугацаанд ирээгүй тохиолдолд хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэхийг мэдэгджээ. 

Хотын дарга асан Х.Нямбаатарын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт Г.Уянгыг шүүхэд дуудах ирүүлэхээр болжээ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн