Украины цохилтын улмаас газрын тос боловсруулах үйлдвэрлэлд  нь доголдол үүссэн ОХУ шатахууны экспортын хоригийг сунгаж,  импортоо эрс нэмэгдүүлэхэд хүрчээ

КИНШАСА, 2026 оны долоодугаар сарын 9 /Reuters/. Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад (БНАКУ) Эбола вирусний  халдварын тохиолдол шинэ мужуудад бүртгэгдсэнээр дэгдэлтийн цар хүрээ улам өргөжиж, нас барсан хүний тоо 600-д хүрсэн тухай тус улсын эрх баригчид лхагва гарагт мэдээлжээ.

Лхагва гаргийн орой нийтэлсэн Засгийн газрын хамгийн сүүлийн үеийн тайланд дурдсанаар, Итури, Хойд Киву, Өмнөд Киву зэрэг зүүн нутгийн мужуудад одоогоор 1759 хүн халдвар аваад байна. Эбола вирусний халдвар дэгдсэнийг тус улсад энэ оны тавдугаар сарын 15-нд албан ёсоор зарласан юм.

Гэхдээ халдварын тохиолдлын нийт тоонд Конгогийн хамгийн том хотуудын нэг болох Тшопо мужийн засаг захиргааны төв Кисанганид бүртгэгдсэн хоёр тохиолдлыг оруулаагүй болохыг тайланд дурджээ. Тайланд дурдсанаар, эдгээр тохиолдлын нэг нь анхны тохиолдлууд бүртгэгдэж байсан Итури мужийн Нианиа эрүүл мэндийн бүстэй холбоотой байна. Харин хоёр дахь тохиолдол нь Кисангани хотоос гадуур “газар зүйн хувьд шууд холбоогүй” байна. 

Эерэг гарсан шинжилгээний хариуг баталгаажуулах давтан шинжилгээ хийгдэж байгаа бөгөөд үүний дараа албан ёсны халдварын нийт тоонд оруулж тооцох ажээ. Энэ хооронд хариу арга хэмжээ авах багууд Кисангани хотод тандалт судалгаа, ойрын хавьтлыг илрүүлэх болон хязгаарлах бусад арга хэмжээг чангатгаж эхэлжээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн