Төрийн шагнал гардуулж, салбарын шагнал, цол олголоо

Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Ардын хувьсгалын 105, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан эрхэлсэн ажил, албандаа амжилт гаргасан зарим алба хаагчдад  төрийн одон медаль гардуулж, салбарын шагнал, цол олголоо. Шагналыг ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян болон даргын зөвлөлийн гишүүд гардуулан өгсөн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-оор-1, “Алтан гадас” одонгоор-1, “Цэргийн хүндэт медаль”-аар-2, “Хөдөлмөрийн хүндэт медаль"-аар-нэг алба хаагч шагнагдсаныг гардуулсан бол Монгол Улсын шадар сайдын тушаалаар “Хүндэт тэмдэг”-ээр-2, “Тэргүүн ажилтан тэмдэг”-ээр-13, “Онц гал сөнөөгч тэмдэг”-ээр -12 алба хаагчийг тус тус шагналаа.

Төрийн шагнал гардуулж, салбарын шагнал, цол олголоо

Харин ОБЕГ-ын даргын тушаалаар дэд хурандаа цолыг-9, хошууч цолыг-16, ахмад цолыг 12, ахлах дэслэгч цолыг 25, дэслэгч цолыг 9 алба хаагчдад олголоо.

Төрийн шагнал гардуулж, салбарын шагнал, цол олголоо

Хошууч генерал Г.Ариунбуян, Үндэсний их баяр, амралтын өдрүүдэд ч үүргээ гүйцэтгэж, ард иргэдийнхээ аюулгүй байдлыг ханган ажиллаж байгаа нийт ажилтан, алба хаагчдадаа талархал илэрхийлээд шагнагдсан алба хаагчдад баяр хүргэлээ.

Төрийн шагнал гардуулж, салбарын шагнал, цол олголоо

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн