БНСУ-ын 21 дэх Ерөнхийлөгч “И Жэ Мёны дуртгал” ном худалдаанд гарчээ.
Хүнд амьдралаас өсөн өндийж, өнөө цагийн дэлхийн шилдэг удирдагчдын нэг болсон түүний туулж өнгөрүүлсэн амьдралын сэтгэл хөдлөм түүхийг өгүүлэх энэхүү ном уншигчдын хүртээл болж байна. Энэхүү ном нь БНСУ-ын төрийн тэргүүний түвшинд 15 жилийн дараа манай улсад хийж буй төрийн айлчлалын өмнөхөн хэвлэгдэн гарч буйгаараа олон талын ач холбогдолтой юм. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён манай улсад төрийн айлчлал хийх бөгөөд Үндэсний их баяр наадамд “Хүндэт зочин”-оор оролцоно.
Номыг энэ сарын 4-нөөс эхлэн “Интер ном” номын дэлгүүрийн бүх салбараар худалдаалж эхэлсэн байна. Мөн наадмаас өмнө дараах холбоосоор бүртгүүлж, хот дотор хүргэлт хийлгэх боломжтой. https://forms.gle/tvEqZfDgRVQ2iUaE6 ажээ.
Зарим хүн намайг айдасгүй гэдэг ч би үүнийг буруу дүгнэлт гэж хэлнэ. Би айдасгүй нэгэн биш зүгээр л “Амьдрал” хэмээх их аяллаас суралцаж мэдсэн зүйл ихтэй хүн төдий. Уруудсан бол өгсөх зам заавал байдаг. Бас уулын хөндий гүн байх тусам оргил өөрөө өндөр болдог шүү дээ… Номын хэсгээс