Улаанбаатар хотноо “Байгаль нуурын эгшиглэнт татах хүч” олон улсын наадам болно

“Байгаль нуурын эгшиглэнт татах хүч” олон улсын наадам Улаанбаатар дахь “Русский Дом”-д  өнөөдөр эхэлнэ. 

Уг наадам дэлхийн ард түмнүүдийн соёлын төлөөлөл болсон уран бүтээлчдийг урлагаар нэгтгэж буйгаараа онцлогтой.

Наадмын үеэр Монгол, Орос, Армени, Беларусь болон Казахстаны уран бүтээлчид өөрсдийн үндэсний урлагаа толилуулна.

Наадмын уран сайханы удирдаачаар ОХУ-ын Буриадын Бүгд Найрамдах Улсын Ардын жүжигчин Ольга Жигмитова, удирдаачаар ОХУ-ын Гавьяат жүжигчин, профессор Л.Г.Зыкинагийн нэрэмжит орос ардын, дуу хөгжмийн “Россия” эрдмийн чуулгын уран сайхны удирдаач, Гавьяат жүжигчин Дмитрий Дмитриенко нар тус тус ажиллажээ.

Уг олон улсын наадмын талаар Улаанбаатар дахь “Русский Дом”-д өнөөдөр 15 цагт хэвлэлийн бага хурал зохион байгуулах юм.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн