Таван шарын хуучин орон сууцыг дахин төлөвлөж, хос 16 давхар 240 айлын орон сууцыг ашиглалтад орууллаа

Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд Таван шарын СТ-4 хуучны гурван давхар орон сууц 1960 онд ашиглалтад орж, 2016 онд мэргэжлийн байгууллага “Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууц” хэмээн дүгнэж, буулгасан. Улмаар суурин дээр нь 16 давхар, хоёр блок, 240 айлын бүрэн цутгамал орон сууцыг барьж, ашиглалтад орууллаа.

НЗДТГ, “Улаанбаатар орон сууцжуулалт”, “Гартаам Агат” компани хамтран ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцыг дахин төлөвлөж, барилгажуулсан юм.

Нээлтийн үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Таван шарын СТ-4 төслийн орон сууцад 27 оршин суугч түлхүүр гардан авч байна. Энэхүү сайн жишээг богино хугацаанд хэрэгжүүлсэн баг хамт олонд талархал илэрхийлье. Цаашид дахин төлөвлөлтийн 24 төслийн хүрээнд 5000 айлыг орон сууцад хамруулна. Иргэдийнхээ аюулгүй, эрүүл, ая тухтай орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх нь нийслэлийн хөгжлийн бодлогын тэргүүлэх зорилтын нэг юм. Шинэ орон сууцныхаа түлхүүрийг гардан авч буй нийт оршин суугчдадаа баяр хүргэж, аз жаргал, эрүүл энхийг хүсье” гэлээ.

Харин “Улаанбаатар орон сууцжуулалт” компанийн гүйцэтгэх захирал З.Төмөртөмөө “Хүний амьдралд хамгийн чухал зүйлийн нэг бол гэр орон байдаг. Улаанбаатар хотод дахин төлөвлөлтийн алдаанаас болж хохирсон иргэд цөөнгүй. 10 орчим жил гэр оронгүй хохирсон хүмүүс ч бий. “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК эдгээр иргэдийг орон сууцтай болгох ажлыг хариуцаж, өнөөдрийн байдлаар 24 төслийг хэрэгжүүлж байгаагийн нэг жишээ нь Таван шарын СТ-4 төсөл юм. Төр, иргэн, хувийн хэвшлийн түншлэлийн үр дүнд иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүтээцгээе” хэмээв.

Тус орон сууцны гадна талбайн гэрэлтүүлэг, цахилгаан шатны эрчим хүчийг нарны хавтангаар шийдсэн онцлогтой бөгөөд 11 сар гаруй хугацаанд хос 16 давхар орон сууцыг барьж ашиглалтад орууллаа.

Таван шарын хуучин орон сууцыг дахин төлөвлөж, хос 16 давхар 240 айлын орон сууцыг ашиглалтад орууллаа

Таван шарын хуучин орон сууцыг дахин төлөвлөж, хос 16 давхар 240 айлын орон сууцыг ашиглалтад орууллаа

Таван шарын хуучин орон сууцыг дахин төлөвлөж, хос 16 давхар 240 айлын орон сууцыг ашиглалтад орууллаа

Таван шарын хуучин орон сууцыг дахин төлөвлөж, хос 16 давхар 240 айлын орон сууцыг ашиглалтад орууллаа

Таван шарын хуучин орон сууцыг дахин төлөвлөж, хос 16 давхар 240 айлын орон сууцыг ашиглалтад орууллаа

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн