Нутгийн өмнөд хэсгээр өнөөдөр +35 градусыг давж халж, төвийн аймгуудын нутгаар дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй наршилт, мөндөр, нөөлөг салхи, үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг ЦУОШГ анхааруулж байна.
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн хойд, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +20+25 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +37+42 градус, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд хэсгээр +29+34 градус, бусад нутгаар +25+30 градус дулаан байна.