Өнөөдөр болох үйл явдал
-Төрийн албаны өдөр тохиож байна-
-Тагнуулын байгууллагын ажилтны өдөр тохиож байна
09:00 цагт: УИХ-ын хаврын чуулганы хаалтын нэгдсэн хуралдаан болно.
09:00 цагт: “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-2026” олон улсын чуулган Төрийн ордонд болно.
11:00 цагт: Үндэсний их баяр наадмыг угтсан “Naadam and Travel” экспогийн нээлт Мишээл экспо төвд болно.
18:00 цагт: “Монгол бүжгийн гайхамшиг” тоглолтыг ҮУИТ-ын тайзнаа толилуулна.
Үзэсгэлэн:
-Зураач Б.Батжингийн “Цаг хугацааны өнгө” бие даасан үзэсгэлэн “HUE” арт галерейд гарч байна.
-Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд “Гайхамшигт хүлэг морьд давхих газар” үзэсгэлэн 7 дугаар сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ..
Орон нутагт:
Сэлэнгэ: “Хавдрын эсрэг үндэсний аян-2026” үргэлжилж байна.
Өвөрхангай: Хархорум музейд “Хубилай хааны усан флот” сэдэвт гэрэл зургийн тусгай үзэсгэлэн 8-р сарын 30-ныг хүртэл гарна.
Хөвсгөл: Хөвсгөл нуур, Эгийн голын усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн их цэвэрлэгээний аян үргэлжилж байна.
Хилийн чанадад:
ОХУ: ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын нийслэл Улан-Үд хотод XVI олон улсын буриадын үндэсний “Алтаргана-2026” наадам болж байна..
ОХУ: Москва хотын Кремлийн музейд “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн 7 дугаар сарын 19-нийг хүртэл гарна.
Итали: Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.