Сургалтад нийслэлийн хүрээний анги, салбарын 250 алба хаагч хамрагдлаа

Онцгой байдлын ерөнхий газраас алба хаагчдын сэтгэлзүйн бэлтгэлжилт, албаны бэлэн байдал, сахилга бат, ёс зүй, байгууллагын үнэт зүйлийг төлөвшүүлэхэд чиглэсэн сургалт, нөлөөллийн арга хэмжээг үе шаттай зохион байгуулж байна.

Энэ удаагийн сургалтыг “Сэтгэлийн хадгаламж” сэдвийн хүрээнд Нийслэлийн Онцгой байдлын газарт зохион байгуулж, нийслэлийн хүрээний Онцгой байдлын байгууллагын анги, салбарын 250 алба хаагч хамрагдлаа.

ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг хэлсэн үгэндээ “Онцгой байдлын алба хаагчийн үнэт зүйл нь үнэнч шударга, сахилга баттай, ёс зүйтэй, мэргэшсэн байх чанараар илэрдэг. Алба хаагч бүр үүргээ биелүүлэхдээ зөв хандлага, харилцан итгэлцэл, хамт олны эерэг уур амьсгалыг эрхэмлэх нь албаны бэлэн байдал, үүрэг гүйцэтгэлийн чанарыг дээшлүүлэх чухал хүчин зүйл юм” гэдгийг онцоллоо.

Сургалтад нийслэлийн хүрээний анги, салбарын 250 алба хаагч хамрагдлаа

Мөн байгууллагын үнэт зүйл, албаны соёл, мэргэшсэн байдлыг өдөр тутмын үйл ажиллагаандаа хэвшүүлж, иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалах хариуцлагатай үүргээ нэр төртэй биелүүлэхийг алба хаагчдад уриалсан юм.

Сургалтад нийслэлийн хүрээний анги, салбарын 250 алба хаагч хамрагдлаа

Сургалтыг Улсын Их Хурлын Тамгын газрын Олон нийттэй харилцах газрын Иргэдтэй харилцах хэлтсийн дарга Б.Төмөр-Очир удирдан явуулж, “Сэтгэлийн хадгаламж” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.

Сургалтад нийслэлийн хүрээний анги, салбарын 250 алба хаагч хамрагдлаа

Тэрээр улс орны болон хувь хүний үнэт зүйл, зөв хандлага, харилцааны соёл, харилцан итгэлцэл, манлайлал, сахилга батны ач холбогдлыг бодит жишээ, туршлагатай уялдуулан тайлбарлаж, оролцогчидтой нээлттэй ярилцлага өрнүүллээ.

Сургалтад нийслэлийн хүрээний анги, салбарын 250 алба хаагч хамрагдлаа

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн